АНУ-ын худалдааны алдагдал 11 хувиар буурсан байна
АНУ-ын худалдааны алдагдал шинжээчдийн таамаглаж байснаас багассан талаар тус улсын Худалдааны яамнаас мэдэгдсэн байна. Өнгөрсөн хоёрдугаар сард 43.6 тэрбум ам.долларт хүрээд байсан АНУ-ын худалдааны алдагдал гуравдугаар сард 11 хувиар буурч 38.8 тэрбум ам.доллар болжээ. Тодруулбал, АНУ-ын импортын хэмжээ гуравдугаар сард 2.8 хувиар буурч 223.1 тэрбум ам.долларт хүрсэн бол экспорт 0.9 хувиар буурч 184.3 тэрбум ам.доллар болсон байна. Ийнхүү худалдааны алдагдал буурах болсон шалтгааныг хэрэглээний бараа бүтээгдэхүүн болон бизнесийн тоног төхөөрөмжийн импорт буурсантай холбон тайлбарлаж байгаа аж. Үүнээс гадна Ази, Европын эдийн засаг хямралтай байгаагаас гадаад зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлдэг “Dow Chemical” зэрэг компани эрэлт буурч байгаа эхэлсэн байна. Ингэснээр АНУ-д үйлдвэрлэгдсэн бараа, бүтээгдэхүүний экспортын өсөлтийг нэмэгдүүлэхэд хүндрэл учирах магадлалтай байгаа ажээ.
Э.Анхбаяр
Холбоо барих: ankhbayar.e@bloombergtvmongolia.com