АНУ-ын төсвийн ашиг огцом буурчээ
АНУ-ын төсвийн ашиг 2014 оны 12 дугаар сард огцом буурсан дүнтэй гарсан байна. Оны эцэст төсвийн ашиг хоёр тэрбум ам.долларт хүрсэн нь 2013 оны мөн үетэй харьцуулахад 96 хувиар буурсан үзүүлэлт болсныг тус улсын Сангийн яамнаас мэдээллээ. Ийнхүү төсвийн ашгийн хэмжээ шинжээчдийн таамгийг давж буурахад төлбөр төлөх хугацаа нөлөөлсөн болохыг тус яам онцолсон байна. Учир нь нэгдүгээр сард төлөгдөх зарим төлбөр 12 дугаар сар руу шилжин хийгджээ. Үүний зэрэгцээ хөдөлмөрийн зах зээлийн үзүүлэлт сайжирсаар байна. 11 дүгээр сарын байдлаар ажил олгогчдын санал болгосон ажлын байрны тоо 14 жилийн дээд хэмжээнд буюу 4.97 саяд хүрчээ. 2014 онд АНУ-ын хөдөлмөрийн зах зээл 1999 оноос хойших хамгийн сайн үр дүнг үзүүлсэн аж. Энэ хугацаанд нийт гурван сая америкчууд шинээр ажилд орсны зэрэгцээ ажилгүйдлийн түвшин 2008 оноос хойших хамгийн доод түвшин болох 5.6 хувьд хүрсэн байна.
Э.Эрдэнэтуяа
Холбоо барих: erdenetuya.e@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com