АНУ-ын төсвийн алдагдал X-XII сард өмнөх оноос 61 хувиар өсжээ
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 14 15:00
АНУ-ын төсвийн алдагдал 2020 оны 10-12 дугаар сард 572.9 тэрбум ам.доллар хүрч өссөн талаар тус улсын Сангийн яам мэдээллээ.
Энэ нь өмнөх оны мөн үеэс 61 хувиар өссөн дүн болж байна. Мөн тус улсын түүхэнд санхүүгийн жилийн I улиралд ийм их төсвийн алдагдалтай ажиллаж байгаагүй аж. Цар тахлаас үүдэн АНУ-ын Засгийн газар эдийн засгаа дэмжих зорилгоор маш өндөр дүнтэй төсвийн хэмжээнүүд аваад байна.
Хамгийн сүүлд өнгөрсөн сард 900 тэрбум ам.долларын нэмэлт төсвийн санхүүжилт баталсан юм. Цаашлаад Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй Жо Байден үүнээс өндөр дүнтэй төсвийн арга хэмжээ авахаар боловсруулж байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-14 15:00
67559
BBJAX