АНУ-ын Сенат БНХАУ-ын компаниудын биржид бүртгүүлэх боломжийг хаах хууль батлав
АНУ-ын Сенат БНХАУ-ын компаниудыг Нью-Йоркийн Хөрөнгийн биржийн бүртгэлээс хасах нөхцөл бүрдүүлэх хуулийг санал нэгтэй баталлаа.
Гадаадын компаниуд Засгийн газраасаа хамааралгүй ажиллагаа явуулдаг, Төрийн оролцоогүй гэдгээ гурван жил дараалсан аудитын шалгалтаар баталж чадсан тохиолдолд л АНУ-ын хөрөнгийн захад бүртгүүлэх боломж нээгдэнэ. Нөлөөгүй гэх баталгаа гаргах хүртлээ Хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжих боломжгүй болох юм.
Хуулийг өргөн барьсан Сенатч Жон Кеннеди "Бид шинэ “хүйтэн дайн” эхлүүлэхийг хүсэхгүй байна. БНХАУ дүрмээрээ л тоглох ёстой" гэжээ. АНУ-ын хяналтын байгууллага аудит хийх боломжгүй хэрнэ санхүүгийн зах зээлд оролцдог компаниудын 95 хувь нь БНХАУ-ын компаниуд байгаа ажээ.
Б.Дашням | @Dashnyam_tsahir
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com