• Энэ долоо хоногт
  • Нэвтрүүлгүүд
  • Хамтран ажиллах
    • Телевизийн сурталчилгаа
    • Веб сайтын сурталчилгаа
  • Холбоо барих
    • Bloomberg TV Mongolia
    • Борлуулалтын хэлтэс
  • Ажлын байр
    • Борлуулалтын менежер
    • Нэвтрүүлгийн эвлүүлэгч
    • Зураглаач
    • Сэтгүүлч
    • Орчуулагч
    • Хүний нөөцийн менежер
    • Нярав
  • Хадгалсан
    • Эхлэл
    • Мэдээ
      • Онцлох мэдээ
      • Үйл явдал
      • Уул уурхай
      • Банк, санхүү
      • Бүтээн байгуулалт
      • Зам тээвэр
    • Нийгэм
      • Нийслэл
      • Эрүүл мэнд
      • Боловсрол
      • Байгаль орчин
      • Үзэл бодол
    • Улс төр
      • Дотоод
      • Гадаад
      • АНУ-ын Сонгууль
      • Ерөнхийлөгчийн сонгууль
    • Зах зээл
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Хөрөнгийн бирж
    • Үйл явдал
    • ЭДИЙН ЗАСАГ
    • Технологи
      • Автомашин
      • Ухаалаг төхөөрөмж
      • Интернет орчин
      • Харилцаа холбоо
    • Энтертайнмент
      • Кино ертөнц
      • Соёл урлаг
      • Спорт
      • Сонирхуулахад
    • ТВ хөтөлбөр
    • Видео
      • Ярилцлага
      • Ярилцах цаг
      • Онцлох тоо
      • Амралтын цэнэг
      • Технологийн цаг
      • Монголдоо Бүтээцгээе
      • Үл хөдлөх хөрөнгийн булан
      • Монголын хөрөнгийн бирж
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Уул уурхай
      • Авто зах зээл
      • Тансаг зах зээл

    Bloomberg

    • Эхлэл
    • Мэдээ
      • Онцлох мэдээ
      • Үйл явдал
      • Уул уурхай
      • Банк, санхүү
      • Бүтээн байгуулалт
      • Зам тээвэр
    • Нийгэм
      • Нийслэл
      • Эрүүл мэнд
      • Боловсрол
      • Байгаль орчин
      • Үзэл бодол
    • Улс төр
      • Дотоод
      • Гадаад
      • АНУ-ын Сонгууль
      • Ерөнхийлөгчийн сонгууль
    • Зах зээл
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Хөрөнгийн бирж
    • Үйл явдал
    • ЭДИЙН ЗАСАГ
    • Технологи
      • Автомашин
      • Ухаалаг төхөөрөмж
      • Интернет орчин
      • Харилцаа холбоо
    • Энтертайнмент
      • Кино ертөнц
      • Соёл урлаг
      • Спорт
      • Сонирхуулахад
    • ТВ хөтөлбөр
    • Видео
      • Ярилцлага
      • Ярилцах цаг
      • Онцлох тоо
      • Амралтын цэнэг
      • Технологийн цаг
      • Монголдоо Бүтээцгээе
      • Үл хөдлөх хөрөнгийн булан
      • Монголын хөрөнгийн бирж
      • Түүхий эд
      • Мөнгө
      • Уул уурхай
      • Авто зах зээл
      • Тансаг зах зээл
    • Эхлэл
    • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Зах зээл
    • Үйл явдал
    • ЭДИЙН ЗАСАГ
    • Технологи
    • Энтертайнмент
    • ТВ хөтөлбөр
    • Видео
    • Хадгалах
    • Онцлох мэдээ
    • Үйл явдал
    • Уул уурхай
    • Банк санхүү
    • Эрчим хүч
    • Зам тээвэр
    • Даатгал
    • Дэд бүтэц
    • Бүтээн байгуулалт

    АНУ-ын Конгресс болон Сенатын зарим гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа

    Нийтэлсэн огноо: 2019 оны 08 сарын 02 13:30

    11:00 (VIII/2 Улаанбаатар)

    Монголын цагаар өнгөрсөн шөнө Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийн төслийг санаачлагч АНУ-ын Конгресс болон Сенатын зарим гишүүн Ерөнхийлөгчид бараалхсан.


    Үүнээс өмнө болсон хоёр улсын Төрийн тэргүүн нарын өргөтгөсөн хэлэлцээний үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Гуравдагч хөршийн худалдааны тухай хуулийг анхааралдаа авна гэдгээ илэрхийлсэн. Хэрвээ АНУ-ын Конгресс энэ хуулийг баталбал худалдааны харилцааг тэлж, экспортын боломжийг дэмжинэ гэж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ярилцлагынхаа үеэр дурдсан. Энэ хэрээр эдийн засагт том хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

    Үүнээс гадна хуулийн нөлөөгөөр 30 мянга гаруй ажлын байр шинээр бий болно гэж тооцож байгаа. Үүгээр ч зогсохгүй хөнгөн үйлдвэрийн чиглэл, ноос ноолууран бүтээгдэхүүнийг барууны зах зээлтэй холбоход чухал нөлөөтэй гэж судлаачид үзэж байгаа юм. АНУ Монгол Улсын импортын 3.5 орчим хувийг бүрдүүлж байгаа. Сүүлийн жилүүдийн дүнг харвал Монголоос АНУ-д хийж байгаа экспорт 2015 оноос хойш тасралтгүй буурсан. Өнгөрсөн онд л гэхэд экспорт 8.4 хувиар буурч, 7.6 сая ам.долларын бүтээгдэхүүн нийлүүлсэн. Харин АНУ-аас импортлох бүтээгдэхүүний хэмжээ тасралтгүй өсөж байна. Тухайлбал, өнгөрсөн онд АНУ-аас хийж байгаа импорт 2015 оны дүнгээс хоёр дахин шахам өндөр буюу 211 сая ам.доллароор хэмжигдсэн байна. Мөн өнгөрсөн онд АНУ-тай хийсэн худалдаанаас 200 гаруй сая ам.долларын алдагдал хүлээжээ.

    Монголоос хөдөө аж ахуйн гаралтай, ноолууран, нэхмэл бүтээгдэхүүн голлон экспортолж байна. Харин АНУ-аас импортлох бүтээгдэхүүний хэмжээ сүүлийн жилүүдэд нэмэгдэхэд “iРhone”, зөөврийн компьютер зэрэг технологийн бүтээгдэхүүний импорт өссөн нь жин дарж байна. Цаашид ноолууран, нэхмэл бүтээгдэхүүнийг татвараас хөнгөлөх зорилготой Гуравдагч хөршийн худалдааны хуулийг АНУ-ын Конгресс хэлэлцэж байгаа бөгөөд энэ оны IV сард дахин өргөн барьсан юм. Одоогоор төлөөлөгчдийн танхимын түвшинд хэлэлцэгдээгүй. “Skopos labs”-ийн тооцооллоор дэмжигдэх магадлал ердөө 4 хувьд байгаа. Гэхдээ АНУ, БНХАУ-ын худалдааны цаашдын хэлцлээс хамаарч дэмжигдэх магадлал нэмэгдэхээр байна.



    09:00 (VIII/1 Улаанбаатар)

    Ерөнхийлөгч Х.Баттулга, Дональд Трамп нар Цагаан Ордонд албан ёсны хэлэлцээ хийж худалдааны харилцааг сайжруулах талаар голлон ярилцсан байна.


    Ерөнхийлөгч Х.Баттулга “Гуравдагч хөршийн худалдааны хууль”-ийг батлахад Төрийн тэргүүн нар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж, дэмжлэг хүссэн. Түүнчлэн удирдагч нар АНУ-ын бизнес эрхлэгчдийн Монгол дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхүйц илүү таатай орчин бүрдүүлэх талаар санал солилцсон. Мөн ерөнхийлөгч Дональд Трамп олон улсын аюулгүй байдлыг сайжруулахад оруулж байгаа Монгол Улсын хувь нэмэр, Афганистанд хамтран үүрэг гүйцэтгэж байгаад талархал илэрхийлжээ.

    Уулзалтын дараа хоёр улсын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрснийг тунхагласан. Нийт найман эрмэлзэл бүхий тунхаглалд “Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь олон улсын эрх зүй, шударга өрсөлдөөний зарчмуудад нийцсэн эдийн засгийн хөгжлийн боломжийг бүрдүүлэхийн тулд үндэсний аюулгүй, тогтвортой байдлыг бий болгохын төлөө хамтран ажиллана” гэдгийг илэрхийлсэн. Түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг шударга, харилцан ашигтай байдлын үндсэн дээр өргөжүүлж шинээр бий болсон Хөгжлийн санхүүжилтийн корпорацын шугамаар дэд бүтцийг дэмжих боломжуудыг эрэлхийлнэ гэдгийг тунхаглалаа.

    Ингэснээр Монгол Улс худалдааны маргаантай, харилцаа нь хурцадмал байдалд хүрсэн ОХУ, БНХАУ, АНУ-тай стратегийн түншлэлийн харилцаатай болж байна. “Bloomberg”-ийн шинжээчид Дональд Трамп маргаан хурцадсан энэ үед гол өрсөлдөгч орнуудын дунд байрлах Монголоос дэмжлэг хүсэж байна дүгнэж байгаа юм.

    Б.Дашням

    Холбоо барих: dashnyam.bloombergtvmongolia.com

    uyanga.m@bloombergtvmongolia.com

    12:00 (VII/31 Улаанбаатар)


    11:21 (VII/31 Улаанбаатар) Дональд Трамп Монгол Улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулах талаар Ерөнхийлөгч Х.Баттулгатай хэлэлцэнэ гэж Цагаан Ордон мэдээллээ. Түүнчлэн газрын ховор элемент зэрэг ашигт малтмал, уул уурхайн салбарт хөрөнгө оруулах боломжийг хөндөх төлөвтэй байна. Газрын ховор элемент нь АНУ-ын технологийн салбарт чухал ач холбогдолтой. одоогоор дийлэнх хэрэгцээгээ БНХАУ-аас хангадаг. АНУ-ын хувьд БНХАУ болон ОХУ-тай харилцаа хурцдаж байгаа өнөө үед Дональд Трамп Монгол Улсын төрийн Тэргүүнтэй ганцаарчилсан уулзалт хийх гэж байгаа нь стратегийн чухал ач холбогдолтой болохыг “Bloomberg Intelligence” онцолж байна.

    Харин Монгол Улс БНХАУ-аар үл дайрах худалдааны гарц эрэлхийлж байгаа талаар Цагаан ордон мэдээлснийг мөн дурьджээ.

    Б.Төгсбилиг

    Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com

    uyanga.m@bloombergtvmongolia.com

    2019-08-02 13:30
    56766
    BBJAX

    Холбоотой мэдээ

      • Шинээр нэмэгдсэн
      • Их үзсэн
      • Санал болгох
      • АНУ-ын Конгресс болон Сенатын зарим гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа
      • /%D0%B0%D0%BD%D1%83-%D1%8B%D0%BD-%D0%BA%D0%BE%D0%BD%D0%B3%D1%80%D0%B5%D1%81%D1%81-%D0%B1%D0%BE%D0%BB%D0%BE%D0%BD-%D1%81%D0%B5%D0%BD%D0%B0%D1%82%D1%8B%D0%BD-%D0%B7%D0%B0%D1%80%D0%B8%D0%BC-%D0%B3%D0%B8%D1%88%D2%AF%D2%AF%D0%BD-%D0%B5%D1%80%D3%A9%D0%BD%D1%85%D0%B8%D0%B9%D0%BB%D3%A9%D0%B3%D1%87-%D1%85-%D0%B1%D0%B0%D1%82%D1%82%D1%83%D0%BB%D0%B3%D0%B0%D0%B4-%D0%B1%D0%B0%D1%80%D0%B0%D0%B0%D0%BB%D1%85%D0%BB%D0%B0%D0%B0/?cid=12
      • file-text
      • Нэмэлт мэдээлэл

      Манай компани

      • Хөтлөгч / Сурвалжлагчид
      • Нэвтрүүлгүүд

      Холбоосууд

      • BloombergTVM on Twitter
      • BTVM on Facebook
      • BTVM on LinkedIn

      • Эхлэл
      • Мэдээ
      • Нийгэм
      • Улс төр
      • Зах зээл
      • Үйл явдал
      • ЭДИЙН ЗАСАГ
      • Технологи
      • Энтертайнмент
      • ТВ хөтөлбөр
      • Видео
      Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2017. BloombergTV Mongolia
      by