АНУ-ын Засгийн газар “Xiaomi” тэргүүтэй БНХАУ-ын компаниудыг “Хар жагсаалт”-даа оруулав
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 15 15:20
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа БНХАУ-ын ухаалаг гар утас үйлдвэрлэгч “Xiaomi” тэргүүтэй технологийн 10 компанийг “Хар жагсаалт”-д орууллаа.
Эдгээр компанийг БНХАУ-ын зэвсэгт хүчинтэй холбоотой, үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй гэж үзжээ. Хэдий тийм боловч “Xiaоmi”-ийн эсрэг энэхүү арга хэмжээ нь “Apple”-ийг дэмжих гол зорилготой гэж шинжээчид таамаглаж байна. Тухайлбал: өнгөрсөн оны III улиралд “Xiaomi”-ийн борлуулалт “Apple”-ийнхийг давсан байж магадгүй байгааг “International Data Corporation” тооцоолжээ.
О.Адьяасүрэн
Холбоо барих: adiyasuren.o@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-15 15:20
67600
BBJAX