АНУ-ын Жоржиа мужийн дахин санал хураалтад 3.1 сая сонгогч оролцжээ
АНУ-ын Конгрессын Сенатад аль намын бүлэг олонх байхыг шийдэж, Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байдены мөрийн хөтөлбөрийн хувь заяаг тодорхойлох дахин санал хураалт тус улсын Жоржиа мужид боллоо.
Санал хураалтад 3.1 сая сонгогч оролцсон бөгөөд зарим хэсэгт биечлэн ирж саналаа өгсөн сонгогчдын идэвх өндөр байсан байна. Саналын хуудсыг тоолох ажил лхагва гарагийн үд дунд хүртэл үргэлжлэх юм. 11 дүгээр сарын гурванд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар Дональд Трамп Жоржиад олонхын санал авч тэргүүлж байсан ч эцсийн мөчид Жо Байден 12 мянган саналын илүүгээр ялалт байгуулсан юм.
Дональд Трамп тодорхой нотлох баримт дэлгээгүй ч санал хураалт булхайтай болсон, мужийн сонгуулийн албаныхан авлигад автсан гэж мэдэгджээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com