АНУ технологийн компаниудын асуудлыг дахин нягтална
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 19 16:40
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим “Facebook”, “Google”, “Twitter” зэрэг технологийн тэргүүлэх компаниудтай холбоотой асуудлыг дахин нягтлахаар болоод байна.
Энэ хүрээнд гуравдугаар сарын 25-ны өдөр товлосон цахим сонсголд “Facebook”-ийн Гүйцэтгэх захирал Марк Закерберг, “Alphabet”-ийн Гүйцэтгэх захирал Сундар Пичаи, “Twitter”-ийн Гүйцэтгэх захирал Жак Дорси нарыг оролцуулна. Төлөөлөгчдийн танхимын Монополын асуудал хариуцсан зөвлөл эдгээр компаниудын давамгайллыг хязгаарлах хууль шаардлагатай эсэхийг хэлэлцэх сонсгол явуулахаа мөн зарлаад байна.
Ж.Зоригт
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-02-19 16:40
68342
BBJAX