АНУ-д хөл хорионы үеэр тансаг зэрэглэлийн SUV ангиллын автомашины борлуулалт эрс өсжээ
Хөл хорионы үед АНУ-ын зах зээлд тансаг зэрэглэлийн SUV ангиллын автомашины эрэлт эрс нэмэгдлээ. Цар тахлын хязгаарлалтын үед аялах боломжгүй болсон тул хүмүүс оронд нь тансаг зэрэглэлийн автомашин ихээр худалдан авч буйг үйлдвэрлэгчид онцолж байна.
Хэдий тийм боловч “Crossover”-уудын борлуулалт эсрэгээрээ буурчээ. Тухайлбал: “General Motors”-ийн “Chevrolet Tahoe”, “GMC Yukon”-ийн борлуулалт өнгөрсөн улиралд 30 гаруй хувиар өссөн байна. Харин “Equinox Crossover”-ийн борлуулалт 22 хувиар буурчээ.
“Ford”-ийн хувьд том оврын, өндөр үнэтэй SUV-ийн борлуулалт эрс өссөн бол “Escape”, “Ecosport” зэрэг хямд загваруудынх нь борлуулалт буурсан аж.
“Toyota Motor”-ийн мэдээлснээр 53 мянган ам.долларын үнэтэй дунд оврын “Lexus GX” загварын борлуулалт 2020 оны эцсээр эрс нэмэгдсэн байна.
Харин “Volkswagen” группийн хувьд тансаг зэрэглэлийн “Porsche” брэндийн борлуулалт АНУ-ын зах зээлд хоёр дахь жилдээ сайн байгааг мэдээллээ.
Бэлэн мөнгөтэй хүмүүс цар тахлын үед SUV, Pick Up загварын автомашин ихээр худалдан авч байна гэж “Cox Automotive”-ийн шинжээч мэдээлж байна. Харин залуу үеийнхний ихэнх нь цар тахлын үед орлогоо алдсан тул шинэ автомашины зах зээлд худалдан авалт тааруу байгааг онцолжээ.
Б.Төгсбилиг | @TugsbiligB
Холбоо барих: tugsbilig.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com