АНУ-д удаан эдэлгээтэй барааны захиалга 5.7 хувиар буурчээ
АНУ-д удаан эдэлгээтэй барааны захиалга хоёрдугаар сард 4.3 хувиар өсөөд байсан бол өнгөрсөн сард 5.7 хувиар буурсан гэж тус улсын Худалдааны яамнаас мэдээллээ. Ийнхүү тус улсын удаан эдэлгээтэй барааны захиалга долоон сарын доод түвшинд хүрсэн нь эхний улиралд үйлдвэрлэлийн гарц болон бизнесийн хөрөнгө оруулалт буурсан байж болзошгүйг харуулж байгаа юм байна. Хэдийгээр шинжээчдийн зүгээс удаан эдэлгээтэй барааны захиалгыг гурван хувиар буурна гэж таамаглаж байсан ч өнгөрсөн сард нисэх онгоц, метал, тоног төхөөрөмж болон цахилгаан хэрэгслийн захиалга илүүтэй буурчээ. Үүний улмаас дэлхийн хамгийн том эдийн засаг буурч магадгүй гэсэн боолгомжлол үүсснээс гадна тоног төхөөрөмж болон бусад бараа материалын борлуулалт багасснаас “Caterpillar” зэрэг компаниудад сөргөөр нөлөөлж байгаа аж. Дашрамд дурдахад, АНУ-ын Худалдааны яамнаас нэгдүгээр улирлын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээг энэ сарын 26-нд урьдчилсан байдлаар гаргахаар болжээ.