АНУ-д моргейжийн зээлийн хүү буурч, орон сууцны үнэ өслөө
АНУ-д 30 жилийн хугацаатай моргейжийн зээлийн хүү 2.66 хувь болж, сүүлийн 50 жил орчмын доод түвшинд хүрлээ.
Ингэснээр 2020 он гарснаас зээлийн хүү 16 дахь удаагаа хамгийн доод түвшинд хүрээд буй юм. Зээлийн хүү түүхэн доод түвшинд хүрснээр орон сууцны борлуулалт эрчимтэй өсөж, үнэ нь өсөөд байгаа аж. Хэдий тийм боловч “коронавирус”-ийн халдварын тархалт эрчимжсэнээр 11 дүгээр сараас хойш орон сууцны борлуулалт нь буураад буй юм.
2021 онд тус улсын зээлийн хүү тогтвортой байх төлөвтэй байна. Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн зах зээл моргейжийн зээлийн хүүнээс бус цар тахлын нөхцөл байдал болон вакцины үр дүнгээс түлхүү хамаарна байна гэж “Freddie Mac” компанийн Ахлах эдийн засагч тооцоолжээ.
С.Өнөрсайхан
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com