АНУ-д “коронавирус”-ийн халдвараар нас барсан хүний тоо хагас сая давлаа
“Коронавирус”-ийн халдварын улмаас АНУ-д эндсэн хүний тоо бусад улсуудтай харьцуулахад хамгийн өндөр байна. Мөн нэг жилийн дотор цар тахлын улмаас ийм олон хүн эндсэн нь Дэлхийн I, II дайн, Вьетнамын дайнд амь үрэгдсэн хүний тоог нийлүүлснээс ч их гарз хохирол хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр мэдэгджээ.
Харин Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон зургаадугаар сарын 21-нээс эдийн засгаа эргээд бүрэн нээхээр зорьж байна. Дөрөвдүгээр сарын дунд үеэс бүх дэлгүүр, худалдааны төв, үйлчилгээний газруудыг эргэн нээхээ мэдэгджээ.
Их Британийн эдийн засаг сүүлийн 300 жилд байгаагүй хүндрэлд орсон гэдэг утгаараа Борис Жонсон илүү хурдтай арга хэмжээ авах шаардлагатай тулгарч байна. “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтыг хамгийн түрүүнд эхлүүлсэн тус улсад эхний тунг хийлгэсэн хүмүүс дунд өндөр түвшинд дархлаа тогтож байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
“Pfizer”, “BioNTech”-ийн вакцины эхний тун “коронавирус”-ийн халдвараас 70 хувь, хоёр дахь тун 85 хувь сэргийлж байгаа талаар тус улсын Засгийн газрын агентлаг мэдээлжээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com