АНУ-д барилгын салбарын индекс сүүлийн 4 сарын доод түвшинд хүрч буурав
АНУ-д барилгын ажилтнуудын итгэлийн индекс сүүлийн дөрвөн сарын доод түвшинд хүрч, уналаа.
Өртөг өндөртэй, өндөр үнэтэй сууцуудын борлуулалт буурах төлөвтэй байгаагаас барилгын компаниудын итгэл буурсан байна. Нэгдүгээр сард барилгын ажилтнуудын итгэлийн индекс өмнөх сараасаа гурван пунктээр буурч, 83 болжээ. Барилгын материалууд, ялангуяа модны үнэ өсөж, нийлүүлэлтийн урсгал тасалдаж байгаагаас орон сууцны үнэ тус улсад өндөр байгаа аж. Цар тахлаас улмаас нийлүүлэлтийн саатал учирч буйг барилгачид мэдээлж байна.
Улмаар орон сууцны нийлүүлэлт буурч, эрэлтийг хангаж чадахгүйд хүрээд буй юм. Нөгөө талаас барилгын материалын үнэ өндөр байгаа нь орон сууцны үнэ өсөхөд нөлөөлж, борлуулалт нь буурч эхэлжээ. Одоогоор борлуулалт нь сүүлийн гурван сарын доод түвшинд хүрч буураад байгаа юм.
С.Өнөрсайхан
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com