АНУ-д ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо өндөр хэвээр байна
Нийтэлсэн огноо: 2021 оны 01 сарын 08 14:00
АНУ-д 2020 оны сүүлийн долоо хоногийн байдлаар ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо өндөр хэвээр байна.
Цар тахал дэлхийн хамгийн том эдийн засагтай улсын хөдөлмөрийн зах зээлд хүчтэй нөлөөлсөөр байгаа юм. АНУ-ын Хөдөлмөрийн яамны мэдээлснээр ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо 787 мянга байна. Энэ нь 3000-аар буурсан үзүүлэлт болж байгаа аж. Ийнхүү гурав дахь долоо хоногтоо буурсан ч хөдөлмөрийн зах зээлийн сэргэлт тогтвортой биш байгаа юм.
АНУ-д “COVID-19”-ийн халдварын тохиолдол эрс нэмэгдсэний улмаас бизнесүүдийн үйл ажиллагаанд шинээр хязгаарлалт тогтоосон. Үүнтэй байна холбоотойгоор компаниуд цомхотгол хийжээ.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-01-08 14:00
67422
BBJAX