АНУ вакцин хийлгэсэн иргэдийн халдвар хамгааллын дэглэмийг зөөлрүүлж магадгүй
АНУ ойрын хугацаанд “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдсан иргэдэд зориулж халдвар хамгааллын дэглэмээ зөөлрүүлэх магадлалтай байна. Энэ талаар тус улсын Халдварт өвчин судлалын хүрээлэнгийн тэргүүн Энтони Фаучи мэдээллээ.
Мөн АНУ гуравдугаар сараас сард нийт 130 сая хүнийг вакцинжуулахад хүрэлцэхүйц тун хүлээж авна. “Johnson & Johnson” нэг тунтай вакцинаа ирэх сараас сард 20 сая тун нийлүүлэх боломжтой гэж мэдэгдсэн байна. Ойрын хугацаанд энэхүү вакциныг бүртгэхээр судалж байгаа ажээ.
Харин “AstraZeneca” II улиралд Европын Холбоонд нийт 90 сая тун вакцин нийлүүлэх боломжтой талаар эх сурвалж мэдээллээ. Энэ нь талуудын тохиролцсон хэмжээнээс хоёр дахин бага дүн болж байна. Мөн I улиралд 90 сая тун нийлүүлэх байсан ч 40 сая тунг нийлүүлэхээр төлөвлөжээ.
Африкийн хамгийн том хот болох Лагост дөрвөн хүн тутмын нэг нь “COVID-19”-ийн халдвар авсан байх магадлалтайг судалгаа харуулж байна. 21 сая хүн амтай тус хотод “коронавирус”-ийн халдварын тархалт хүн амын 23 хувийг хамарсан гэж үзэж байгаа аж. Энэ нь тус улсын хэмжээнд албан ёсоор бүртгэгдсэн 152 мянган тохиолдлоос хэд дахин өндөр дүн болж байна.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com