АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид утсаар холбогдож, үр дүнтэй хэлэлцээ хийснээ зарлав
АНУ болон БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид бямба гарагт утсаар холбогдож, худалдааны эхний шатны хэлэлцээртэй холбогдсон асуудлуудаар үр дүнтэй хэлэлцээ хийснээ мэдэгдлээ.
БНХАУ-ын Худалдааны яамны мэдээлснээр Шадар сайд Лю Хэ АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин, худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нартай холбогдсон байна. Ингэхдээ АНУ-ын хүсэлтийн дагуу хийсэн энэхүү дуудлагын үеэр хоёр тал ойр хамтарч ажилласаар байхад санал нэгджээ.
Үүнээс өмнө Дональд Трампын захиргаа БНХАУ-тай хийж буй худалдааны эхний шатны хэлэлцээ сүүлийн үедээ орж байгаа гэж мэдээлсэн юм. Хэдий тийм боловч хэлэлцээ бүтэлгүйтэх вий гэсэн болгоомжлол ажиглагчдын дунд байсаар байна. Хоёр тал зургаан сарын өмнө хэлэлцээгээ эцэслэж, гарын үсэг зурах үе дөхөхөд, БНХАУ хэлсэн үгнээсээ буцсан гэж АНУ мэдэгдэж байсан юм.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com