Ам.долларын ханш чангарч, АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өссөнөөр алтны үнэ буурав
Нийтэлсэн огноо: 2021 оны 02 сарын 19 14:00
Алтны спот үнэ долоо дахь өдрөө дараалан унаж байна. Энэ нь 2018 оны сүүл үеэс хойших хамгийн урт хугацаагаар буурч буй үзүүлэлт болоод байгаа юм.
Цар тахлын үед дэлхийн улс орнууд эдийн засгаа дэмжих зорилгоор бодлогын хүүгээ бууруулж, төсвийн зарцуулалтаа нэмэгдүүлээд байна. Үүнтэй холбоотойгоор 2020 онд алтны үнэ огцом өсөөд байсан юм. Харин 2021 он гарснаас хойш алтны үнэ 6.8 хувиар буураад байна. Ам.долларын ханш чангарч, АНУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж өсөж байгаа нь үүнд голлон нөлөөлж байна.
Баасан гарагийн өглөөний байдлаар алтны спот үнэ 0.41 хувиар буурч, унц нь 1768.46 ам.доллар болоод байна.
Б.Батцэцэг
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-02-19 14:00
68326
BBJAX