Ам.долларын ханш суларч, АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурснаар алтны үнэ өсөв
Лхагва гарагийн өглөөний байдлаар унц алтны спот үнэ 1855 ам.доллар болоод байна. Ам.долларын ханш суларч, АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж буурснаар алтны үнэ өсөж эхлээд байгаа юм. “Bloomberg Dollar Spot” индекс лхагва гарагийн өглөөний байдлаар 0.16 хувиар буурсан байна.
Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдогч Жо Байден пүрэв гарагт эдийн засгийг дэмжих нэмэлт төсвийн саналаа танилцуулах товтой байна. Улмаар инфляц өсөх төлөвтэй болоод байгаа нь алтны үнэд дэмжлэг болж байгаа юм. 2020 онд алтны үнэ сүүлийн 10 жилийн дээд түвшинд хүрсэн ч 2021 он гарсаар буурч эхлээд байна. Хэдий тийм боловч шинжээчид инфляц өсөх төлөвтэй байгаа тул алтны үнэ өсөж, унц нь 2000 ам.доллар хүрнэ гэж таамаглаж байна.
Б.Батцэцэг
Холбоо барих: battsetseg.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com