"Алтан бөмбөрцөг" кино наадмын шилдэг бүтээлүүд тодорлоо
78 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмаар "Nomadland" кино шилдгээр шалгарч, энэхүү киног найруулсан БНХАУ-ын кино найруулагч Клое Жао “Шилдэг найруулагч”-аар тодорлоо.
“Алтан бөмбөрцөг” наадмын түүхэнд эмэгтэй хүн хоёр дахь удаагаа энэхүү шагналыг хүртэж байна. Харин өнгөрсөн оны наймдугаар сард хорт хавдрын улмаас нас барсан Чедвик Боузман "Ma Rainey's Black Bottom" киногоороо драм төрөлд “Шилдэг эрэгтэй гол дүр”-ийн жүжигчнээр шалгарсан юм. Шагналыг түүний эхнэрт нь гардуулан өгчээ.
Түүнчлэн Их Британийн Хатан хаан II Элибазетийн тухай өгүүлэх “Netflix”-ийн "The Crown" бүтээл телевизийн төрөлд “Шилдэг цуврал”, “Шилдэг эмэгтэй туслах дүр"-ийн жүжигчин зэрэг дөрвөн шагнал хүртсэн байна.
“Алтан бөмбөрцөг” наадам энэ жил цар тахлаас үүдэн виртуал байдлаар зохион байгуулагдсан юм. Харин “Oscar”-ийн наадам ирэх сарын 25-нд болно.
Н.Номин-Эрдэнэ | @Nominerdene_NDN
Холбоо барих: nominerdene.n@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com