Ази, Номхон далайн бүсийн худалдан авалт багасаж, “Сaterpillar”-ийн борлуулалт 7 дахь сардаа дараалан буурлаа
Xүнд машин механизм үйлдвэрлэгч “Сaterpillar” компанийн борлуулалт долоо дахь сардаа дараалан буураад байна. Тус компанийн Ази, Номхон далайн бүс нутгийн борлуулалт нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар буурсан нь энэ бүс нутагт 2016 оны II хагасаас хойш борлуулалт хумигдсан анхны тохиолдол боллоо. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтийн хурд саарах төлөвтэй байгаагийн илрэл гэж шинжээчид үзэж байна. “Caterpillar”-ийн хувьд 2019 онд орлогын өсөлт нь харьцангуй тогтвортой, бага байна гэж харж байгаагаа өнгөрсөн сард зарласан юм. Мөн БНХАУ-д экскаваторын борлуулалт нь өсөлт багатай байна гэж “Сaterpillar”-ийн Санхүү хариуцсан захирал мэдэгджээ. Үүний дараа тус компанийн хувьцааг үнэ бууруулан худалдах санал сүүлийн долоон жил гаруй хугацаанд гараагүй хэмжээнд хүрч идэвхэжсэн байна.
М.Золбоо | @zolboooo
Холбоо барих: zolboo.m@bloombergtvmongolia.com
uyanga.m@bloombergtvmongolia.com