Азийн эдийн засгийн өсөлтийн төлвөө бууруулжээ
Азийн хөгжлийн банкнаас дөрөвдүгээр сард гаргаж байсан бүс нутгийн эдийн эдийн засгийн өсөлтийн төлвөө 0.3 хувиар буруулж 6.3 хувь болгосон байна. Үүнээс гадна 2014 онд Азийн эдийн засгийн өсөлтийн төлөв 6.4 хувь байна гэсэн таамаглалыг тус байгууллаас дэвшүүлжээ. Түүнчлэн бүс нутагтаа тэргүүлэгч Хятадын эдийн засгийн төлвийг 2013 онд 7.7 хувь, ирэх онд 7.5 хувь байна гэж Азийн хөгжлийн банкнаас үзсэн байна. Үүний зэрэгцээ Өмнөд Азийн тэргүүлэх эдийн засагтай улс болох Энэтхэгийн өсөлтийн төлвийг энэ жил хоёр дахь удаагаа бууруулсан байна. Тодруулбал, дөрөвдүгээр сард гаргасан таамгаар Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийн төлвийг 6 хувь байна гэж үзэж байсан ч шинэчилсэн таамгаар 5.8 хувь болгон бууруулжээ. Харин "Abenomics"-ийн бодлогын хүрээнд Японы бизнесийн орчин сайжирч, айл өрхүүдийн орлого нэмэгдэх хандлагатай байгаа учраас Японы эдийн засгийн өсөлтийн төлвийг сайжруулсан байна. Ингэхдээ Азийн хөгжлийн банкнаас 1.2 хувь гэж тооцоолж байсан Японы эдийн засгийн төлвийг 0.6 нэгжээр ахиулж, 1.8 болгон эергээр үнэлсэн байна. Харин Монгол, БНСУ, Хятад зэрэг улс багтддаг Зүүн Азийн эдийн засгийн өсөлтийг 2013 онд 6.7 хувьд хүрнэ гэж тооцжээ.
Э.Нарантунгалаг
Холбоо барих: Narantungalag.e@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com