Австралийн улаанбуудайн гарц нэмэгдэж, ОХУ-ынх буурах төлөвтэй байна
Улаанбуудайн экспортоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг Австрали улс Хойд Африк, Ойрх Дорнод зэрэг томоохон зах зээлд гурил экспортлох төлөвтэй байна.
Энэ онд тус улсад хур тунадас сайн байсан тул ургацын гарц нь нэмэгдэж, 30 гаруй сая тонн хүрэх төлөвтэй байгаа аж. Энэ нь бүх цаг үеийн хоёр дахь хамгийн өндөр дүн юм.
Харин энэ онд умард бүсээр хур тунадас тааруу байсан тул ОХУ-ын улаанбуудайн гарц тааруу байна. Нөхцөл байдал цаашид хүндэрсээр байвал Австрали улс Хойд Африк болон Ойрх Дорнодод буудай экспортлох боломжтой болж магадгүй байгаа аж. Эдгээр бүсэд ОХУ болон Европын орнууд ихэвчлэн улаанбуудай экспортолдог байна.
Цар тахлын улмаас Австрали, БНХАУ-ын харилцаа хурцдаж, худалдаанд саад үүсээд байгаа юм. 11 дүгээр сард БНХАУ Австралиас 888 тонн үр тариа худалдаж авсан нь 2011 оноос хойших хамгийн бага дүн болжээ.
С.Өнөрсайхан
Холбоо барих: unursaikhan.s@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com