Австралийн Төв банк бодлогын хүүгээ өөрчилсөнгүй
Австралийн
дотоодын нийт бүтээгдэхүүний 2013 оны нэгдүгээр улирлын өсөлт эдийн засагчдын
тооцоолж байсан хэмжээнд хүрсэнгүй. Тодруулбал, тус улсын дотоодын нийт
бүтээгдэхүүний өсөлтийг жилийн өмнөх үетэй харьцуулахад 2.5 хувьтай гарсан гэж Австралийн Статистикийн
товчоо мэдэгдсэн байна. Энэ нь Австралийн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ
2013 оны эхний гурван сард өмнөх улирлаас 0.6 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Ийнхүү
тус улсын эдийн засгийн өсөлт удааширч байгааг машин, тоног төхөөрөмжийн
салбарт хийх хөрөнгө оруулалт болон валютын ханш буурсантай холбон тайлбарлаж
байгаа аж. Харин эдийн засагчдын зүгээс тус улсын Төв банк бодлогынхоо хүүг
дахин бууруулна гэсэн таамгийг дэвшүүлээд байсан ч өчигдөр болсон Австралийн нөөцийн
банкны хуралдаанаар бодлогын хүүгээ 2.75 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргасан
байна.
Ж.Нямгэрэл
Холбоо барих: Nyamgerel.j@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com