Австралийн Засгийн газрын сайд нар “Telegram” ашигласан "Phishing"-ийн бай болов
Нийтэлсэн огноо: 2021 оны 03 сарын 22 13:00
Австрали улсын Засгийн газрын сайд нар “Telegram” мессенжер аппликейшн ашигласан "Phishing"-ийн бай болсон хэргийг шалгаж байгаа гэж тус улсын Цагдаагийн газраас мэдээллээ.
“Phishing” буюу хувийн мэдээллийг нь авах оролдлого анх гуравдугаар сарын 18-нд бүртгэгдсэн байна. Хамтран ажиллагсдаас нь өөр мессенжер аппликейшн татаж хэрэглэх талаар зурвасууд явуулж байжээ. Сангийн сайд Симон Бирмингэм өөрийгөө энэ хэргийн бай болсныг мэдэгдээд байгаа юм. Түүний нэрийг ашигласан “Telegram” бүртгэлээс тодорхой хаягууд рүү “Phishing” мессеж илгээсэн хэмээн “Sky News” мэдээлжээ.
Ж.Зоригт | @TeraReader
Холбоо барих: zorigt.j@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
2021-03-22 13:00
69004
BBJAX