Австралийн гадаад худалдааны тэнцэл ашигтай гарав
Австралийн гадаад
худалдааны тэнцэл дөрөвдүгээр сард 28 сая ам.долларт хүрснээр гурван сар дараалан ашигтай гарч байна гэж Австралийн Статистикийн товчооноос мэдээлсэн байна.
Хэдийгээр тус улсын гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан ч ашгийн хэмжээ нь
өмнөх саруудаас ихээр буурсан байна. Учир нь Австралийн гадаад худалдааны
тэнцэл хоёрдугаар сард 203 сая ам.долларын ашигтай гарч байсан бол гуравдугаар
сард 555 сая ам.долларт хүрч байжээ. Шинжээчдийн хувьд ч гэсэн дөрөвдүгээр
сарын үзүүлэлтийг их хэмжээгээр буурна гэсэн төсөөлөлгүй байсан бөгөөд гадаад
худалдааны тэнцлийг 172 сая ам.долларын ашигтай гарна гэж таамаглаж байсан аж. Энэ
удаагийн тайлангаар дөрөвдүгээр сард Австралийн импортын хэмжээ өмнөх сараас нэг
хувиар өссөн бол экспорт эсрэгээрээ нэг хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Ж.Нямгэрэл
Холбоо барих: Nyamgerel.j@bloombergtvmongolia.com
Munkhjin.ts@bloombergtvmongolia.com