Австралид ажилгүйдлийн түвшин 0.3 хувиар буурсан байна
Өнгөрсөн улиралд Австралийн суурь инфляци шинжээчдийн таамаглаж байснаас бага хэмжээгээр өссөн байна. Тодруулбал тус улсын суурь инфляци өмнөх улирлаас 0.5 хувиар өссөн гэж Сидней дэх Статискийн Хорооноос мэдээлсэн нь шинжээчдийн таамгаас 0.2 хувиар дутжээ. Түүнчлэн энэ оны эхний улиралд Австралийн хэрэглээний үнийн индекс өмнөх улирлаасаа 0.6 хувиар өссөн байна. Статистикийн мэдээллийг задлаад харвал өнгөрсөн улиралд Австралид хувцас болон гутлын үнэ өмнөх гуравдугаар сарынхаас 2.1 хувиар, гэр ахуйн барааний үнэ 1.5 хувиар буурчээ. Харин боловсрол болон эрүүл мэндийн үйлчилгээний үнэ 5.1 болон 2.6 хувиар өссөн байна. Үүнээс гадна өнгөрсөн сард Австралийн ажилгүйдлийн түвшин 5.8 хувьд хүрч өмнөх сарынхаас 0.3 хувиар огцом буурчээ. Энэ нь 2010 оноос хойш ажилгүйдлийн түвшин хамгийн ихээр буурсан үзүүлэлт болжээ. Дашрамд дурдахад Австралийн төв банк инфляцийг 2-3 хувьд барих зорилт тавиад байгаа юм.
Н.Алтан
Холбоо барих: Altan.n@bloombergtvmongolia.com
Tsatsralt.b@bloombergtvmongolia.com